ЗОН ОЛНЫ НАМЫН ДАРГЫН ЭРХ ҮҮРГИЙГ ЕНБД Э.ОДБАЯРТ ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ

2020-11-01  

ЗОН ОЛНЫ НАМЫН ДАРГА Г.ЭРДЭНЭТӨГС НАМЫН ТАМГА, НАМЫН ДАРГЫН ЭРХ ҮҮРГЭЭ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.ОДБАЯРТ ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ.

Зон Олны нам 2016 онд байгуулагдсанаас хойш анх удаа 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд бүх тойрогт нэр дэвшүүлэн өрсөлдсөн. Гэвч УИХ-ын ээлжит сонгуульд ахисан түвшний амжилт үзүүлж чадаагүйтэй холбогдуулан Зон Олны намын дарга Г.Эрдэнэтөгс намын дүрмийн 36.3 дахь хэсгийг үндэслэн намын даргын албан тушаалаас огцрох хүсэлтээ гаргажээ /2020.07.04/. Иймээс намын дүрмийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу Зон Олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь ”ЗОН-ын даргын эзгүйд болон түүнийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй тохиолдолд бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх“ юм.

ЗОН ОЛНЫ НАМЫН 4 ЖИЛИЙН ОЙ 2020.12.06-НЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА. ЗОН ОЛНЫ НАМЫН БАГА ХУРАЛ ТУС ӨДӨР ХУРАЛДАНА. 

Мөн 2020 оны 12 сарын 06-ны өдөр Зон Олны намын Бага хурлын тов зарлагдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

  • Зон Олны намын удирдлагыг /Дарга, ЕНБД/ шинээр сонгох сонгууль
  • Зон Олны намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /5.0/
  • Зон Олны намын Бага хурал, удирдах бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Зон Олны намын дотоод зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагааны тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Сэтгэгдэл

  1. Зочин

    Хаана болохы

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү