Эрх Чөлөөний Эвсэл намын Сенат 2025.12.06-ны өдөр 12:30 цагт хуралдахаар тов зарлалаа. (Эрх Чөлөөний Эвсэл намын дүрмийн 7 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн)
Эрх Чөлөөний Эвсэл нам нь Улс төрийн намын тухай хуульд дүрмээ нийцүүлэн Монгол Улсын Дээд шүүхэд амжилттай бүртгүүлсэн анхны улс төрийн нам болсон билээ. Тус хурлаар 2024.04.25-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 14 дүгээр тогтоолд дурдсан Эрх Чөлөөний Эвсэл намын дүрмийн зарим нэг зохицуулалтыг тодруулах шаардлагын хүрээнд нийцүүлэх, мөн Эрх Чөлөөний Эвсэл намын үзэл баримтлал буюу хөтөлбөрийг Монгол Улсын Дээд Шүүхэд хүргүүлэхтэй холбоотой асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэнэ.