ЗОН ОЛНЫ НАМЫН 4 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
ЗОН ОЛНЫ НАМЫН БАГА ХУРАЛ ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА.
- 1. Зон Олны намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /5.0/ төслийг гишүүдэд танилцуулан хэлэлцүүлж, 2021 оны эхний ээлжит Бага хурлаар хэлэлцэн батлахаар шийдвэрлэлээ.
- 2. Зон Олны намын Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Бага хурлын гишүүнээр Ж.Оюунжаргал, Ц.Амарзаяа, Л.Цэвэгдарь, Б.Ариунсанаа, Э.Батчимэг нар сонгогдож, мөн Удирдах зөвлөлийн гишүүнээр Л.Цэвэгдарь, Ж.Оюунжаргал нар сонгогджээ.
- 3. Зон Олны намын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад 3 хүн өрсөлдөж Эрдэнэцогт овогтой Батчимэг сонгогдлоо. Ийнхүү Зон Олны намын удирдлагад сонгогдсон анхны эмэгтэй намын удирдлага болж байна.
- 4. Зон Олны намын Даргаар Эрдэнэ овогтой Одбаяр 81.8%-ийн саналаар сонгогджээ.
- 5. Зон Олны намын дотоод зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагааны тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.