НАМЫН ИХ ХУРАЛ БОЛНО

2023-06-06  

Намын эрх барих дээд байгууллага буюу Их хурал 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын Нийслэл хотноо хуралдахаар намын төлөөллийн төв байгууллагаас шийдвэрлэсэн. Намын ээлжит Их хурлаар дараах хэлэлцэх асуудлын хүрээнд шийдвэрүүд гаргана. Үүнд:

• Намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах /5.0/ төслийг хэлэлцэн шийдвэрлэх. Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улс төрийн намын тухай (Шинэчилсэн найруулга) хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах.

• Намын гүйцэтгэх төв байгууллага, төлөөллийн төв байгууллага, удирдлагад өөрчлөлт оруулах, батламжлах.

• Намд бүртгэлтэй гишүүдийн тоог 30.000 хүртэл нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулах. 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. гэсэн заалттай намын бүртгэлтэй гишүүдийн тоог нийцүүлэх. 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү