Эрх Чөлөөний Эвсэл намын төлөөллийн төв байгууллагын ээлжит хурал болж нууц санал хураалтын үр дүнд олонхийн саналаар Б.Цацрал намын тэргүүнээр сонгогдлоо.
Эрх Чөлөөний Эвсэл намын дарга Э.Одбаярын 2023.12.06-ны өдрийн 2023/C1 тоот тушаал, Удирдах зөвлөлийн 2023/U1 тоот тогтоолын дагуу 2024 оны 1 дүгээр сарын 7-нд зарлан хуралдуулсан төлөөллийн төв байгууллагын хуралд 43 гишүүнээс 40 гишүүн оролцож 93% хувийн ирцтэй хүчин төгөлдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрх Чөлөөний Эвсэл намын төлөөллийн төв байгууллагын ээлжит хурлаар гишүүдийн олонхийн саналаар Б.Цацрал Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүнээр сонгогдлоо. Тухайлбал Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүний албан тушаалаас огцрох Э.Одбаярын хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, шинээр намын тэргүүнийг сонгох нууц санал хураалт явуулав. Намын тэргүүнд П.Очирпүрэв, Б.Билгүүн, Б.Цацрал нар нэр дэвшин өрсөлдөж төлөөллийн төв байгууллагын гишүүдийн олонхи буюу 52,5% хувийн саналаар Б.Цацрал Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүнээр сонгогдлоо. Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал 2024 оны 01 дүгээр сарын 27-нд болох Эрх Чөлөөний Эвсэл намын ээлжит Их хурлаар намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлж, Баруун жигүүрийн үзэл баримтлалтай бүлгүүдтэй эвлэлдэн нэгдэх замаар улс төрийн хүчний хувьд бэхжиж, Баруун жигүүрийн үзэл баримтлалын ач холбогдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээ мэдэгдэв.