Эрх Чөлөөний Эвсэл нам байгуулагдаж, намын шинэ дүрмээ баталлаа

2024-01-27  

2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Эрх Чөлөөний Эвсэл намын ээлжит Их хурал хуралдаж намын дүрэм, дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Намын дүрмийг 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлэн өөрчилж, намын нэрийн өөрчлөлтийг тус тус Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа. Мөн тус хурлаар намын Тэргүүнийг батламжилж, төлөөллийн төв байгууллага СЕНАТ, гүйцэтгэх төв байгууллага УДИРДАХ ЗӨВЛӨЛ, хяналтын байгууллага АРБИТР-ын бүрэлдэхүүнийг шинээр сонгож, намын салбар анхан шатны байгууллага, бодлогын судалгааны байгууллага Улс төрийн боловсрол сан зэрэг бүтэц зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлэн намын дүрмийн өөрчлөлтөөр тодорхойлж баталлаа.

2024.01.27

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү