Монгол улсад анхны Баруун жигүүрийн үзэл баримтлалтай улс төрийн хүчнийг бэхжүүлэх зорилготой үзэл санааны бүлгүүд, иргэдийн хөдөлгөөн, намууд, иргэдийн эвлэлдэн нэгдэх хууль ёсны нэгдэл ийнхүү бий боллоо. Эрх чөлөөний эвсэл нам (товчлол “ЭН”, гадаад “Liberté party”) хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт зах зээл, эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг тууштай баримталж чинээлэг иргэдтэй, хараат бус бие даасан Монгол улсыг бэхжүүлэх зорилготой Баруун жигүүрийн үзэл баримтлал бүхий улс төрийн байгууллага юм.