Эрх Чөлөөний Эвсэл намын Ерөнхий нарийн бичгээр Э.Одбаяр сонгогдлоо

2024-05-20  

Эрх Чөлөөний Эвсэл намын Сенат хуралдаж удирдах бүрэлдэхүүнийг сонгож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ баталлаа.

Эрх Чөлөөний Эвсэл намын Ерөнхий нарийн бичгээр Э.Одбаярыг сонгож, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Б.Цацрал /Тэргүүн/, Ц.Жаргалсайхан /Сенатын тэргүүн/, Э.Одбаяр /ЕНБ/ гэсэн 3 гишүүнтэй байхаар баталлаа. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр тус намын 101 гишүүн бүртгүүлснээс 51 гишүүн хуульд заасан баримт бичгийн бүрдүүлбэр хангаж, Сенатын гишүүдийн олонхийн саналаар батлав. Эрх Чөлөөний Эвсэл намаас улсын хэмжээнд бүх тойрогт 47 нэр дэвшигч, жагсаалтад 4 нэр дэвшигчийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар шийдвэрлэж холбогдох баримт бичгийг СЕХ-нд хуулийн хугацаанд хүргүүлэхээр болов.

#LibertéParty #ЭрхЧөлөөнийЭвсэл

Сэтгэгдэл

  1. хүннү

    Танай намын шошготой шагсаал, бэлгийн сулралд орж дахин өндийхгүй болсон боожгой шиг л юм боллоо. Намын тэргүүн нь гэж Юмжирдуламаас долоон дор хүүхэн, енб дарга нь С. Эрдэнийн хүү гэсэн байх аа. Тэр яаж чадах юм.

  2. Зочин

    Амжилт хүсэе

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү