Эрх Чөлөөний Эвсэл намын Сенат 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуралдахаар боллоо. Тус хурлаар Сенат болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Ерөнхий нарийн бичиг сонгох, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаатай холбогдох шийдвэрүүд гаргана.