Өнөөдөр “Зон Олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт бичиг Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
“Зон Олны нам” хуульд заасан шаардлагыг хангаснаар Монгол Улсын Дээд Шүүхэд дахин бүртгүүлэх хүсэлтээ тавих юм.