- Намын үүсгэн байгуулах хурал 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо товлогдов.
- Хурал зохион байгуулагдах газар, байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9-2 (Хүүхдийн ордны баруун/төв замын эсрэг талд) Корпорэйт зочид буудлын 3 давхар хурлын танхим.
- Намын үүсгэн байгуулах хуралд оролцох тухай мэдэгдэл хүлээн авсан аймаг, нийслэлийн төлөөлөгчид дараах зүйлийг анхааралдаа авна уу.
- Мэдэгдэл хүлээн авсан өдрөөр “Мэдэгдэл хүлээн авсан огноо” хэсгийг бөглөнө
- “Мэдэгдэл хүлээн авсан төлөөлөгчийн гарын үсэг" хэсэгт өөрийн гарын үсгээ зурна
- Намын үүсгэн байгуулах хуралд хүрэлцэн ирэхдээ Урилга, Мандат, Мэдэгдэл зэргийг авч ирнэ
Намын үүсгэн байгуулах хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын жагсаалт
- Намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах
- Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлах
- Намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох
- Нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах