ЗОН ОЛНЫ НАМЫН БАГА ХУРАЛ ХУРАЛДЛАА

2017-12-06  

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зон Олны намын Бага хурал хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Зон Олны намын Бага хурлын бүрэлдэхүүнийг өргөтгөж, мөн намын дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ өдөр Зон Олны намын 1 жилийн ой тохиож байгаа бөгөөд улс төрийн намын хувьд олон нийтэд хандан анхны улс төрийн мэдэгдлээ гаргасан байна. Бага хурлын үеэр Зон Олны намын эрдэм шинжилгээний байгууллага болох МОН-с боловсруулсан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлт, сонгон шалгаруулалтын үе шат зэрэг бичиг баримтыг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ. Зон Олны нам Монголд анх удаа улс төрийн намын боловсон хүчний асуудалд тодорхой шалгуур, сонгон шалгаруулалтын үе шатыг бий болгоод байгаа юм.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү