Зон Oлны намын даргаар П.Очирпүрэвийг бүртгэлээ

2017-10-11  

Зон Oлны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 10  дугаар сарын 11-ний өдөр хэлэлцлээ.

Зон Oлны намын Бага хурал 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, Э.Одбаярыг өөрийнх нь хүсэлтээр намын даргын ажлаас чөлөөлж, П.Очирпүрэвийг намын даргаар сонгосон байна.  

Намын даргыг шинээр сонгосон Зон Oлны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй, тухайн намын дүрмийн зохицуулалтад нийцсэн хэмээн Улсын Дээд шүүх үзэж, хүсэлтийг ханган, улс төрийн намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: http://supremecourt.mn/news/337

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү