Монгол улсад анх удаа олон нийтэд нээлттэй улс төрийн намын "МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" нээгдлээ. ЗОН-ын хувьд ил тод, нээлттэй, технологид суурилсан улс төрийн хүчин болж өргөжсөөр ирсэн. ЗОН-ын дарга Г.Эрдэнэтөгс, ЕНБД Э.Одбаяр болон Бага хурлын гишүүдийн төлөөлөл мэдээллийн төвийн нээлтээ даруухан зохион байгууллаа. Тус мэдээллийн төвөөс дараах үйлчилгээг авах боломжтой.
- Мөрийн хөтөлбөр, дүрэм, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах
- ЗОН-ын гар утасны апплейкшн болон вебсайт ашиглах зааварчилгаа авах
- Намын удирдлага, төлөөллийн төв байгууллагын төлөөлөлтэй уулзах цаг товлох
- Улс төр, нийгмийн асуудлаар дэвшүүлж буй санал санаачлагыг хүлээн авна
- Намын дэмжигч гишүүнээр бүртгүүлэх
- "Номын сан"-д ном байршуулах, ном авч унших
- ЗОН-ын бэлэгдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, хэвлэл худалдан авах
- ЗОН-ын нээлттэй хөтөлбөрийн хүрээнд хурал, уулзалтуудад оролцох, хамрагдах хүсэлтээ тавих