ЗОН-ын дүрмийн өөрчлөлтөөр хэд хэдэн заалтуудыг задалж боловсронгуй болгосноос гадна намын удирдлагын чиг үүргийг илүү тодорхой болгожээ. ЗОН-ын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ийн чиг үүргийг боловсронгуй болгож дүрэмдээ тусгасныг Дээд шүүх бүртгэж авчээ. МОН-ийн дарга М.Чимэдтогтох ЗОН-ын ээлжит Бага хурлын үеэр намын удирдлагуудаас МОН-ийн тамгаа хүлээн авлаа. Ийнхүү МОН-ийн дарга нь намын дүрмийн дагуу ЗОН-ын удирдлагын бүрэлдэхүүнд албан ёсоор багтаж байгаа юм.
Дээр дурдсан шийдвэрүүдтэй холбоотой намын дүрэмд орсон зарим өөрчлөлтүүд:
14.4.1 Зон Олны намын удирдлага
- ЗОН-ын Дарга.
- ЗОН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга.
- ЗОН-ын дэргэдэх Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ийн дарга.
22.4. МОН нь Зөвлөлтэй байна. МОН-ийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг МОН-ийн дарга өөрөө томилно.
22.5. Тус зөвлөл нь ЗОН-ын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвших боловсон хүчнийг бүрдүүлэх, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.
22.6. МОН нь Зөвлөлдөх хуралтай /ЗХ/ байна. Зөвлөлдөх хурал нь ЗОН-ын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс бүрдэнэ.
22.7. МОН-ийн Зөвлөлдөх хурлын гишүүд буюу ЗОН-ын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь МОН-ээс зохион байгуулах эрдэм шинжилгээний хурал, сургалт, судалгаа, үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.
22.8. МОН-ээс ЗОН-ын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ-ын болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн талаар Бага хуралд санал оруулна.