1911 оны 12 сарын 29-ний өдөр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Их Монгол улсын гал голомтыг дахин сэргээсний 108 жилийн ойн баярын өдөр тохиож байна.
Монгол туургатан төв холбоо тус өдрийг тэмдэглэх санаачлагыг анхлан гаргаж, 2006 оноос хойш 13 дах жилдээ уламжлал болгон хүндэтгэл үзүүлж, энэ өдрийн түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгуулсаар ирсэн юм. Аливаа улс үндэстний хамгийн эрхэм дээд баяр бол эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр. Монголчууд жилээс жилд энэ өдрийг хүндэтгэн тэмдэглэдэг уламжлал нэмэгдэж байгаа нь сайн хэрэг боловч олон нийт бүрэн дүүрэн ач холбогдол өгөхгүй байгаа юм. Зон Олны нам энэхүү түүхэн ач холбогдолтой өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музей болон Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.