Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу “Сум дүүргийн сонгуулийн хороодыг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө байгуулна. Нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Нам, эвслүүд болон бие даагчдийн нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 10-16-ны хооронд зохион байгуулагдана. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг СЕХ-ноос нэгэн зэрэг гардуулж өгнө.
Өмнөх долоон удаагийн сонгуулиар нийт 2,840 орчим хүн нэр дэвшиж байсан бол 2016 оны сонгуултд 498 хүн нэр дэвшсэн гэдэг судалгаа бий.
25-26 мянган төрийн албан хаагч сонгуулийн хэсгийн хороодод ажиллана. Энэ удаагийн сонгуулиар Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана.” гэв.